Англи хэлний багш нарын мини олимпиад боллоо

Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Энхтайвны корпусын мэргэжилтэн Perrin нар хамтран англи хэлний багш нарын мини олимпиадыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус олимпиадад Арвайхээр сумын 1,2,4 дүгээр сургууль, Мэргэд лаборатори сургууль, Гучин-Ус, Баянгол, Тарагт, Баруунбаян-Улаан сумдын ЕБС-ийн нийт 30 багш оролцлоо. Олимпиадын дүнгээр Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн англи хэлний багш Ганхуягийн Оюу-Эрдэнэ 1-р байр, Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш Хосбаярын Мөнхсайхан 2-р байр, Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн багш Уугнаагийн Батжаргал 3-р байрт тус тус шалгарлаа.