Өвөрхангай аймгийн ЕБС-д ажиллаж байгаа түүх, нийгэм газарзүйн 2,3,4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалтыг 2017 оны 12 дугаар сард зохион байгууллаа. Сургалтад түүх, нийгмийн ухааны 19 багш, газарзүйн мэргэжлийн 29 багш хамрагдлаа. Сургалтыг багш нарын санал хүсэлтэд тулгуурлан Мэргэжлийн багш нар заавал судлах, сонгон гүнзгийрүүлж судлах хөтөлбөрүүдийн агуулгын шинэчлэл, өргөсөл, гүнзгийрлийг судалж, шинээр нэмэгдсэн болон, заахад хүндрэлтэй сэдвүүдийн онол, заах арга зүйн асуудал зэрэг сэдвийн хүрээнд Монгол улсын зөвлөх багш Д.Нансалмаа, БСУГ-ын мэргэжилтэн М.Долгорсүрэн, Мэргэд сургуулийн багш Т.Цэрэндолгор, Н.Бадам нар зохион байгуулж оролцогчдын сонирхсон асуудлаар нэмэлт мэдээлэл хийсэн байна. Мөн Газарзүйн судлагдахуунаар БМДИ-ийн байгаль шинжлэл, газарзүйн боловсрол хариуцсан арга зүйч З.Баярмаа багшийг урьж суралцахуйн зорилтын хүрээнд эзэмших мэдлэг чадвар, үнэлгээ, арга зүй, бүрэн дунд боловсролын агуулгын хүрээ, 11-р ангийн агуулгыг хэрхэн дэлгэрүүлж заах зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн түүх, нийгэм газарзүйн мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй багш нарын туршлагаа түгээн дэлгэрүүлэх, багш нарын мэргэжлийн онолын мэдлэг, заах арга зүйд дэмжлэг болох зөвлөмжүүдийг багш нартаа хүргэж, Өмнөговь аймгийн түүх, нийгэм, газарзүйн мэргэжлийн 20 багш манай аймгийн түүх, нийгмийн багш нарын ЭЕШ-д хэрхэн бэлтгэдэг талаар туршлага судалж, шинэ зуун бүсийн түүх, нийгэм газарзүйн мэргэжлийн өндөр насны тэтгэвэрт гарч гавьяаны амралтаар эдэлж буй 10 ахмад багшид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна.