ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ 50 БАГШИД МАНАЙ АЙМГИЙН 6 БАГШ БАГТЛАА.

ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ 50 БАГШИД МАНАЙ АЙМГИЙН 6 БАГШ БАГТЛАА.

Боловсрол, шинжлэх ухааны яам, “Багшийн хөгжлийг дэмжих Боловсрол” сан хамтран зохион байгуулсан Үндэсний шилдэг багш шалгаруулалт амжилттай явагдаж, нэгдүгээр шатны шалгаруулалтын ялагч, Үндэсний шилдэг 50 багш тодорлоо.

Энэхүү шалгаруулалтыг дэлхийн Шилдэг багш /Global teacher prize/ шалгаруулалтыг зохион байгуулагч Английн “Варки” сантай байгуулсан санамж бичгийн дагуу олон улсын аргачлалаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан 10 багшийн материалыг Дэлхийн шилдэг багш шалгаруулалтад илгээх юм.

Үндэсний шилдэг багш шалгаруулалтад Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс нийт 630 багш материалаа ирүүлснийг салбартаа манлайлагч, нэр хүнд бүхий 9 шүүгч хөндлөнгийн үнэлгээ хийн онооны эрэмбээр шалгаруулсан юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Ардын багш Ц.Өнөрбаян, Боловсрол, шинжлэх ухааны яамны бага, дунд боловсролын газрын мэргэжилтэн С.Болормаа, “Шинэ эрин” ОУ-ын сургуулийн захирал, МУ-ын Зөвлөх багш Б.Амартүвшин, МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор А.Амарзаяа, Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор П.Лхагвасүрэн, Сэтгэл зүй хүний хөгжлийн шинэ эхлэл НҮТББ-ын гүйцэтгэх захирал Т.Хонгорзул, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн Сургалтын албаны дарга Д.Энхтулга, “Мандах” Их сургуулийн захирал, доктор, дэд профессор Ч.Төрбадрах, Глобал Удирдагч Их сургуулийн захирал Б.Отгонбат нар ажиллаж дүнгээ гаргалаа.

Шалгарсан багш нар хоёрдугаар шатанд өрсөлдөж Дэлхийн болон Монголын Багш нарын өдөр Үндэсний шилдэг 10 багш тодорно.

Үндэсний шилдэг 50 багшид:

1.Баасанжавын Дэлгэрмаа Өвөрхангай аймаг, “Мэргэд” сургуулийн бага ангийн багш

2.Нямын Мөнхтогтох Өвөрхангай аймаг, 1 дүгээр сургуулийн Монгол хэл-Үндэсний бичиг-Уран зохиолын багш

3.Бадрахын Бямбацэрэн Өвөрхангай аймаг, 2 дугаар сургуулийн Математикийн багш

4.Төмөртогтохын Цэрэндологор Өвөрхангай аймаг, “Мэргэд” сургуулийн Түүх, нийгэм судлал

5.Намдагийн Бадам Өвөрхангай аймаг, “Мэргэд” сургууль, Нийгэм судлалын багш

6.Доёддоржийн Дуламсүрэн Өвөрхангай аймаг, “Мэргэд” сургуулийн Япон хэлний багш нар багтсан байна. Багш нартаа халуун баяр хүргэе.