Математикийн нээлттэй олимпиадад манай аймгийн багш сурагчид амжилттай оролцлоо.

Улсын багшийн дээд сургуулийн Физик-Математикийн факультетийн декан, дэд профессор Я.Доржсүрэнгийн нэрэмжит математикийн нээлттэй олимпиадад манай аймгийн багш сурагчид амжилттай оролцлоо. Говийн бүсийн аймгуудын хэмжээнд зохион байгуулагдсан уг олимпиадад алтан медаль 20, мөнгөн медаль 27, хүрэл медаль 48, шагналт байр 59-г хүртсэн байна. Бага ангийн багшийн төрөлд Мэргэд сургуулийн багш Б.Дэлгэрмаа, Арвайхээр 2-р сургуулийн багш М.Сэрчмаа нар мөнгөн медаль, Сант сумын багш С.Болортуяа, Хайрхандулаан сумын багш П.Долгормаа нар хүрэл медаль, дунд ангийн багшийн төрөлд Уянга сумын 1-р сургуулийн багш Э.Цэдэвсүрэн алтан медаль, Хархорин сумын МГСС-ийн багш Н.Билгүүн, Арвайхээр 2-р сургуулийн багш Н.Мягмарсүрэн нар хүрэл медалиар тус тус шагнагдлаа. Амжилттай оролцсон багш, суралцагчиддаа болон бэлтгэсэн багш нартаа баяр хүргэе.