«Унагалдай-2» шатрын тэмцээн зохион байгуулагдлаа

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн аймгийн аварга шалгаруулах «Унагалдай-2» шатрын тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээний үеэр 9-р цэцэрлэгийн багш нарын хийж, шатрын сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаандаа ашигладаг шатрын үзэсгэлэн зохион байгуулж үзэгчдийн хүртгээл болгосон байна. Тэмцээнд Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн багачууд амжилттай оролцож багаараа тэргүүлсэн байна.