АРВАЙХЭЭР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4-Р СУРГУУЛИЙН ДЭРГЭД ОРОС ХЭЛ СУДЛАЛЫН 40 ДЭХ ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Ринчинович Базархандаев болон “Россотрудничество” төлөөлөгчийн газрынхан өнөөдөр буюу 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн дэргэд Улаанбаатар дахь "Русский Дом"-ын дэргэдэх Орос хэл судлалын 40 дэх төв нээлтээ хийсэн юм.
Энэхүү арга хэмжээнд А.Р.Базархандаев ,Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн болон ерөнхий боловсролын 4-р сургуулийн захирал Г.Лхагва нар оролцож хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа.
Мөн Орос Монголын дипломат харилцааны түүхэн 100 жилийн ойн хүрээнд орос хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх семинар болон Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын 12-р ангийн сурагчдын бүсийн олимпиад Арвайхээр хотод зохион байгуулагдана.Уг Бүсийн сонгон шалгаруулалтад шалгарсан сурагчид 2022-2023 оны хичээлийн жилд Оросын их, дээд сургуульд ОХУ-ын тэтгэлгээр суралцах бол орос хэл судлаач шилдэг багш нар 2022 оны зун ОХУ-д мэргэжил дээшлүүлэх курст үнэ төлбөргүй суралцах эрхээр тус тус шагнаж урамшуулах юм.