Багш, ажилтны нөөц бүрдүүлэх сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТАВДУГААР СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДАЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН БАГШ, АЖИЛТНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ СУЛ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

             

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.1, 281.1.10 дахь заалт, "Боловсрол, соёл, урлагийн газрын дүрэм"-ийн 2.14, 2.15 дахь заалт, “Боловсрол, соёл, урлагийн газрын дотоод журам”-ын 2.8 дахь заалт аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны нийт 52 сул орон тооны сонгон шалгаруулалтыг 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн зарлаж байна.

Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт, ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

  • Багш  мэргэжилтэй, бакалавр түүнээс дээш зэрэгтэй
  • Түгээмэл гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах чадвартай, компьютерын хэрэглээний программ эзэмшсэн
  • Багаар ажиллах, зохион байгуулах арга барилтай, харилцааны өндөр соёлтой
  • Ёс зүйн зөрчилгүй
  • Боловсролын шинэчлэлийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх

Сонгон шалгаруулалтыг 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 09 цагт Арвайхээр сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль дээр зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичиг, материалыг Боловсролсоёл, урлагийн газраас томилогдсон “Сонгон шалгаруулах комисс” 2019 оны 06 дугаар сарын 17-20 -ны ажлын өдрүүдэд 10:00-13:00, 14:00-17:00 цагт хүлээн авч бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

      1.  Багшлах эрхийн үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт /шинэ төгсөгчдөд хамаарахгүй/

2.  Боловсролын дипломын хуулбар, эх хувийн хамт

3.  Иргэний үнэмлэхийн хуулбар,  эх хувийн хамт

4.  Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл, цээж зураг 1 ширхэг 4х6 хэмжээтэй

Сонгон шалгаруулалтыг аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газар болон аймгийн http://uvurkhangai.mn/, http://uv.edu.mn/ цахим хаяг, www.facebook.com/uvbsug хуудаснаас авна уу.

Холбоо барих утас: 99327327, 86615571

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нэг. Нийтлэг зүйл

 1.1.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшлах боловсон хүчний хангалт, өрсөлдөөн, дараалал ихтэй байдгаас үүдэн гарах сөрөг асуудлыг шийдвэрлэхэд сургуулийн захирал, эрхлэгч нарт дэмжлэг үзүүлэх, багш ажилтны нөөц бүрдүүлэх, сургалтын байгууллагыг чадварлаг боловсон хүчнээр ханган бэхжүүлэх, сул ажлын байранд ажиллах иргэнийг ил тод нээлттэй сонгон шалгаруулах зорилготой.

 1.2. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.1, 281.1.10 дахь заалт, "Боловсрол, соёл, урлагийн газрын дүрэм"-ийн 2.15 “Боловсрол, соёл, урлагийн газрын дотоод журам”-ын 2.8 дахь заалтыг тус тус үндэслэн ерөнхий боловсролын  сургуулийн багшийн нийт 52 сул орон тооны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

1.2.1 Бага ангийн багшийн ажлын сул орон тоо- 10

1.2.2 Монгол хэл-уран зохиолын багшийн сул орон тоо-6

1.2.3 Математикийн багшийн сул орон тоо-5

1.2.4 Англи хэлний багшийн сул орон тоо-3

1.2.5 Орос хэлний багшийн сул орон тоо-1

1.2.6 Англи-орос хэлний багшийн сул орон тоо-1

1.2.7 Мэдээллийн технологийн багшийн сул орон тоо-2

1.2.8 Физикийн багшийн сул орон тоо -2

1.2.9 Биологийн багшийн сул орон тоо-2

1.2.10 Химийн багшийн сул орон тоо-2

1.2.11 Газарзүйн багшийн сул орон тоо-1

1.2.12 Түүхийн багшийн сул орон тоо-1

1.2.13 Нийгмийн ухааны багшийн сул орон тоо -1

1.2.14 Түүх-нийгмийн ухааны багшийн сул орон тоо-1

1.2.15 Зураг зүйн багшийн сул орон тоо-1

1.2.16 Технологи-зураг зүйн /Эрэгтэй/ багшийн сул орон тоо- 1

1.2.17 Технологи-зураг зүйн /Эмэгтэй/ багшийн сул орон тоо -1

1.2.18 Технологийн /Эрэгтэй/ багшийн сул орон тоо-1

1.2.19 Технологийн /Эмэгтэй/ багшийн сул орон тоо- 1

1.2.20 Биеийн тамирын багшийн сул орон тоо-5

1.2.21 Сургуулийн нийгмийн ажилтан сул орон тоо-1

1.2.22 Сургуулийн эмчийн сул орон тоо-1

1.2.23 Сургуулийн бичиг хэргийн ажилтан сул орон тоо-1

1.2.24 Сургуулийн номын санч сул орон тоо-1

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэдийн бүртгэл

2.1. Сонгон шалгаруулалтад орох иргэдийг Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар /Нутгийн удирдлагын ордон 4 давхар 411 тоот/-т 2019 оны 06 дугаар сарын 17-20-ний ажлын өдрүүдэд 9:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд бүртгэнэ.

2.2. Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

      1.  Багшлах эрхийн үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт /шинэ төгсөгчдөд хамаарахгүй/

2.  Боловсролын дипломын хуулбар, эх хувийн хамт

3.  Иргэний үнэмлэхийн хуулбар,  эх хувийн хамт

4.  Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл, цээж зураг 1 ширхэг /4х6 хэмжээтэй/

Баримт бичиг дутуу бүрдүүлсэн иргэдийг бүртгэхгүй болно.

2.3. Сонгон шалгаруулалт 2019 оны 06 дугаар сарын 21-ны 09.00 цагт Арвайхээр сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд болно. Сонгон шалгаруулалтад орохдоо иргэний үнэмлэх, боловсролын дипломтой ирнэ.

 

---о0о---